Бараа материалын модуль нь барааг худалдан авч бүртгэл хийхээс эхлэн хадгалж борлуулах хүртэлх тухайн бараатай холбогдолтой бүх бүртгэлийг хийж бараа тус бүрийн өртөг, зардал ашгийг тооцоолон харуулах ба барааны талаарх маш дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж барааг ашиглаж буй зориулалтаар нь ангилан нарийвчилсан бүртгэлийн хийнэ

Бараа материал

Бараа материалын дэлгэрэнгүй бүртгэлийг хийнэ

Бараа материалын модуль нь барааг худалдан авч бүртгэл хийхээс эхлэн хадгалж борлуулах хүртэлх тухайн бараатай холбогдолтой бүх бүртгэлийг хийж бараа тус бүрийн өртөг, зардал ашгийг тооцоолон харуулах ба барааны талаарх маш дэлгэрэнгүй бүртгэлийг хөтөлж барааг ашиглаж буй зориулалтаар нь ангилан нарийвчилсан бүртгэлийн хийнэ.

Боломж, давуу тал

Үйл ажиллагааны онцлогт бүрэн тохирч ажиллана Бараа материалын өртөг бодолтын аль ч аргаар өртгийн бодолтыг цаг тухай бүр хийх боломжтой
Хамгийн хялбар дансны тохиргоо Өртгийн төвийг уян хатан байдлаар тохируулдаг. Дансны хэд хэдэн загварыг ашиглаж болох ба хэрэглэгч өөрийн хүссэн загварыг хялбар зохион байгуулна.
Хураангуй болон дэлгэрэнгүй мэдээллийг нэг цонхонд бүртгэнэ Бүртгэгдсэн дансний мэдээллийг хураангуй байдлаар бүртгэхэд автоматаар дэлгэрэнгүй мэдээлэл нэмэлтээр бүртгэгдэнэ. Барааны шинж чанартай холбоотой хэмжээ, жин гэх мэт нэмэлт мэдээллийг барааны шинж чанарт тохируулан хийнэ.
Дансны нэмэлт тохиргоог автоматаар хийнэ Тухайн барааг онлайн дэлгүүрт болон бусад агуулах руу илгээх бол зөвхөн тохиргоог идвэхжүүлэхэд хангалттай.
Барааны дэлгэрэнгүй бүртгэлийг ухаалаг байдлаар хийнэ Бараа бүр дээр түүний онцлогийг харуулсан үзүүлэлтийн мэдээллийг бүртгэж түүгээрээ тайлан мэдээнүүд харах боломжтой. Барааны шинж чанар, хадгалах горим, худалдааны зориулалт ыолон бусад нэмэлт мэдээллийг оруулахаас гадна зурган файл болон бусад файлыг хавсаргах сэтгэгдэл үлдээх нэмэлт боломжуудтай.
Худалдах үнийн тохиргоог хийнэ Барааны үнийг худалдааны зориулалтаар худалдах үнэ, орлогодох үнэ, бөөний үнэ зэрэг олон хувилбараар тогтоох боломжтой.

Бараа материалын орлого

Бараа материалыг үндсэн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан олон төрлийн орлогод авах ба харилцагчтай холбоотой мэдээллүүдийг дэлгэрэнгүй бүртгэх боломжтой.
  • Дуусаагүй үйлдвэрлэлийн орлого
  • Борлуулалтын буцаалтын орлого
  • Худалдан авалтын орлого
  • Бусад орлого

Бараа материалын зарлага

Бараа материалын зарлагын бүртгэлийг онлайн дэлгүүрийн систем болон борлуулалт, түгээлтийн системүүдтэй холбогдуулан бүртгэлийг хийснээр барааг зарлагдах бүрт дэлгэрэнгүй мэдээлэл хамрилцагч бүр дээр нарийвчилан гарах боломжтой.
  • Худалдан авалтын буцаалт
  • Борлуулалт
  • Бусад зарлага

Бараа материалын өртөг тооцох

Бараа материалын өртөгийг тухайн байгууллагын бүртгэлийн онцлогт тохируулан тооцох бөгөөд Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн хууль дүрэм, зааварчилгаанд бүрэн нийцсэн байна.
  • Дундаж өртөгийн арга
  • FIFO арга
  • LIFO арга

Бараа материалын худалдах үнийн тохиргоо

Бараа материалыг зориулалтаар нь ангилан худалдах үнийн тохиргоог хийнэ. Уг тохиргоонд тухайн бараа материалын байршил болог бусад хамаарагдах шалтгаануудыг нарийн тооцох боломжтой.
  • Бөөний худалдааны үнэ
  • Жижиглэнгийн худалдааны үнэ
  • Онлайн худалдааны үнэ
  • Багцаар худалдаалах үнэ
  • Хавсарсан бараатай зарагдах үнэ

Бараа материалын тайлан

Бараа материалын модулийн бүртгэгдсэн мэдээллээр бэлтгэгдсэн тайланг хэрэглэгч авах боломжтой. Стандарт тайлангаас гадна хүссэн загварын тайланг хэрэглэгчийн эрхий нарий зохион байгуулттайгаар авах боломжтой.
  • Бараа материалын хураангуй дэлгэрэнгүй тайлан
  • Бараа материалын үлдэгдлийн тайлан
  • Худалдан авалтын тайлан
  • Борлуулалтын тайлан
  • Тооллогын хуудас
  • Няравын тайлан
  • Үзүүлэлтээрх тайлан
  • Зардалд бичсэн материалын тайлан
  • Акталсан барааны тайлан
  • Буцаагдсан барааны тайлан
  • Орлогын падааны жагсаалт
  • Зарлагын падааны жагсаалт
  • Өртгийн тайлан
  • Ашгийн тайлан